The Elements
Other Products
Premium materials and
hand-selected finishing touches
Frequently asked questions
What is FIOREMN?
Манайх 2021 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба эмэгтэйчүүдэд зориулсан өдөр тутмын хувцас монголдоо хийдэг. Бид улирал тутам өөрсдийн гаргасан өнгө, загварыг санал болгодог ба одоогоор зөвхөн онлайнаар ажиллаж байна.
Захиалга хэрхэн явагддаг вэ?
Та захиалга өгөхдөө манай вэбсайт болон инстаграм, фэйсбүүк чатаар холбогдон захиалга өгөх боломжтой. Манай бүх захиалга хийгдээд очдог ба бэлэн бүтээгдэхүүн одоогоор гараагүй байна.
Сайтаар өгсөн захиалга нь баталгаажсан тохиолдолд манай 75007725 дугаараас танд хүргэлт хийгдэх өдрийг мэдээллэж мессеж илгээх болно.
Таны сайт болон чатаар өгсөн захиалга 5-7хоноод хүргэлт нь очно.
Өөрийн хэмжээгээ өгч захиалах боломжтой юу?
Манай бүх бүтээгдэхүүний тайлбар дээр хувцасны хэмжээг тодорхой бичиж өгсөн байдаг. Одоогоор бид хүн хүлээж авах боломжгүй байгаа тул ирж хэмжээ өгөх боломжгүй байгаа.
Таны хэмжээ тухайн хэмжээнээс өөр байвал та манай инстаграм болон фэйсбүүкээр холбогдон өөрийн хэмжээгээ явуулаад захиалгаа өгөх боломжтой.
Хүн бүрийн биеийн хэмжээ өөр учраас та өөрийн хэмжээгээ хэлээд захиалга өгвөл бид танд тааруулаад хийж өгөхдөө баяртай байх болно.
Хүргэлт болон буцаалт
Манайх хот дотороо ямар ч захиалга үнэгүй хүргэгддэг. Орон нутгийн унаанд тавьж өгөх боломжтой.
Манай дийлэнхи хүргэлт ажлын цагаар хүргэгддэг. Гэхдээ тухайн өдрийн хүргэлтийн ачаалал, замын ачаалал зэргээс хамаарч ажлын бус цагаар ч гэсэн хүргэлт очих боломжтой.
Та боломжтой бол хүргэлтийн хаяг бичихдээ хамгийн боломжтой хаягаа үлдээнэ үү.
Хүргэгдсэн барааг буцаах боломжгүй ба 1 удаа солих боломжтой. Бид өөрсдийн бүтээгдэхүүний засварыг хийж өгдөг тул манайхаас шалтгаалсан засвар болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр өгсөн засвар үйлчилгээг хийж өгнө.